Энд Үндэстэн нь бусад Улс, Үндэстнээс хараат бус, бие даан тусгаар оршиж, өөрийн дотоод болон гадаад бодлогыг ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх, дэлхийн бусад улс, үндэстнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших явдал хамаарна. Мөн Үндэстэн нь бүтээсэн соёл иргэншлээ хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, газар нутаг, эх орондоо бүрэн эрхт эзэн нь байж, ертөнцийг үзэх үзэл санаандаа тулгуурлан нийгмийн чиг шугамаа тодорхойлох, Улс, Үндэстнээ хөгжүүлэх улс төр, эдийн засгийн бодлогоо боловсруулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байх явдал хамаарна. Мөнхүү манай Улсаас бусад улс орнуудтай Олон улсын эрх зүйн хүрээнд Үндэстний эрх ашгийн үүднээс байгуулсан гэрээ болон хууль эрх зүйн актууд хамаарна. Ийнхүү байгуулсан хууль эрх зүйн актууд нь Үндэстний эрх ашигт харшилж үл болно. Энэ бүхэн хуульчлагдсан байх ёстой.
2. Үндэстний Тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил халдашгүй дархан байх
Энд газартай холбоотой бүх хууль, эрхийн актууд /газрын тухай, газрын хэвлийн тухай, газрын төлбөрийн тухай, ашигт малтмалын, усны, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын тухай энд нефть, нефтийн бүтээгдэхүүн, алт, цагаан алт, зэс, зэсийн хүдэр, төмөр, төмрийн хүдэр, уран, газрын ховор элемент, алмаз болон хосгүй үнэт эрдэнийн чулууны ордууд улсын мэдэлд буюу үндэстний мэдэлд байх, татварын, гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудал, стратегийн ач холбогдолтой улсын үйлдвэрүүдийн эрх зүйн зохицуулалт/, Улсын хил /газар, ус, агаарын хил/ түүний халдашгүй дархан байх зарчим, түүнтэй холбогдол бүхий бүх хууль, эрх зүйн актууд, мөн Үндэстний аюулгүй байдлын тухай асуудлууд хамаарна. Энэ бүхэн хуульчлагдсан байх ёстой.
3. Үндэстний генийн сан цэвэр байх
Энд хамгийн гол нь цус цэвэр байх, хүн ам зүйн бодлого, эрүүл мэнд онцгой үүрэгтэй. Мөн гэр бүл төлөвлөлт, цагаачлалын квот, гадаадын иргэдийн бүртгэл, түүнд тавих хяналт, гадаадаас ажилчид авах /хаанаас ямар мэргэжлээр хичнээн тооны гэх мэт. Энд монгол угсаатны улсуудаас мэргэжилтэн урих нь тохиромжтой/, аялал жуулчлал, жуулчдын эрх, үүрэг, визний хугацаанд тавих хяналт, үр хөндөлт зэрэг олон асуудал хамаарна. 200 сая, 300 сая хүн амтай Улсууд үр хөндөх асуудлыг хуулиар хориглож байхад хоёрхон сая хүнтэй Монгол улс үр хөндөлтийг хуулиар зөвшөөрдөг нь хачирхалтай. Энэ бол Үндэстний оршихуйд дайсагнаж буй гэмт хэрэг. Тиймээс үр хөндөхийг хуулиар хориглох нь Монгол Үндэстний эрх ашигт мөнхүү хүмүүнлэг, энэрэнгүй ёсонд нийцэнэ. Тодорхой тохиолдлыг эрүүл мэндийн хуулиар хүлээн зөвшөөрч болно. Ураг эрүүл бус гажигтай энэ нь нотлогдсон байх, харийн хүнээс хууль бус жирэмслэлт /холбогдох бүх тохиолдлыг/ бусад бүх тохиолдолд үр хөндөхийг хатуу хориглох нь зүйтэй. Энэ бүхэн хуульчлагдсан байх.
Энэ бол Үндэстний язгуур эрх ашиг мөн.
Энд нэгэн зүйлийг тодруулвал Үндэстний эрх ашгаас Үндэстний үзэл эхэлнэ. Үндэстний эрх ашиг бүрэн хангагдах аваас Үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, Үндэстний генийн сан цэвэр байх явдал бэхжиж, Улс, Үндэстэн хөгжин дэвших үүд хаалга бүрнээ нээлттэй байх болно. Энэ үед Үндэстэн эрүүл чийрэг , оюун төгс байж, хийж бүтээж, цогцлоон байгуулж, ирээдүйдээ итгэх итгэл төгс, аз жаргалтай амьдрах болно. Энэ бол Үндэстний үзлийн гол зорилго мөн. Учир иймээс Үндэстний үзэл нь хувиа хичээгч, луйвардагч, завшигч, дарлан мөлжигч, хууран мэхлэгч, задлан бутаргагч бусармаг үзэл номлолуудаас эрс ялгаатай юм.
Мэргэн уншигч болгоон тольдох буй за.
А.Гэрэл УБ хот
No comments:
Post a Comment