Tuesday, September 18, 2012

Үндэстний үзэл



         Хүү минь цаг цагийн урсгалд үл автах

         Чин бат санааг эрхэмлэж яв.

         Чингэж чадвал мөнхийн ус олсноос ялгаа нь үгүй.

                                Д.Маам Газар шороо роман

Үндэстний үзэл нь цөөнхийн болон олонхын эрх ашгийг хамгаалдаг нийгмийн төлөөлөгчдийн тайлбарладаг шиг алан хядах хэт даврах ,нэг үндэстэн нөгөөгөө дарлах үзэл биш юм.Мөн овог омог ястны ,аймаг хошууны ,жалга довны ч үзэл биш!

Үндэстэн гэдэг бол нэгэн арьстны доторх хэл соёл, үүсэл гарвал нэг, овог омог, ястныг багтаасан угсаатны дээд хэлбэр мөн. Аливаа бие даасан хэл, соёл, түүхтэй, олон Улсын сувьект болсон ард түмнийг Үндэстэн хэмээн нэрлэдэг.

Үндэстэн нь бусад улс үндэстнээс хараат бус, бие даан тусгаар оршиж, өөрийн дотоод болон гадаад бодлогыг ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх, дэлхийн бусад Улс, Үндэстнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших явдал нь Үндэстний үзлийн гол тулгуур зарчим мөн. Үндэстэн нь бүтээсэн соёл иргэншлээ хадгалах, хамгаалах хөгжүүлэх, газар нутаг, эх орондоо бүрэн эрхт эзэн нь байж, ертөнцийг үзэх үзэл санаандаа тулгуурлан нийгмийн чиг шугамаа тодорхойлох, Улс Үндэстнээ хөгжүүлэх улс төр, эдийн засгийн бодлогоо боловсруулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Үүнийг л Үндэстний үзэл гэж байгаа юм.

Үндэстний үзэл нь улс төр, эдийн засаг, шашны болоод нийгмийн анги давхаргын ашиг сонирхол хэмээн явцуурдаггүй бөгөөд Үндэстний нийтлэг эрх ашгийг алив бусад, ашиг сонирхлын бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүрт тавьдгаараа бусдаас эрс ялгаатай. Үндэстний үзэл нь Үндэстнийг овог омог ястан, баян хоосон, мэргэжил боловсрол, эр эм, хөгшин залуу хэмээн ялгаварлан гадуурхдаггүй бөгөөд тухайн Үндэстний хэн боловч нийгэмд тэгш эрхтэй ба үнэнч шударгыг эрхэмлэвэл зохино хэмээн үзнэ. Нийгмийн харилцаа шударга үнэн дээр тулгуурлаж, тэгш эрх шударга ёсыг дээдэлж, Төр засаг нь Улс, Үндэстний эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хийж бүтээх, цогцлоон байгуулах боломж бололцоог хууль, эрх зүйн үүднээс зөв бүрдүүлэн өгч /аливаа хуулийн үзэл баримтлалын цөмд Үндэстний эрх ашиг байх/ чадаж баймааж нь нийгэм соёл, шинжлэх ухааны бүх салбарт Монгол Үндэстэн хөгжин дэвших үүд хаалга бүрнээ нээгдэх болно.

Үндэстний үзэл санаа Хүн төрөлхтөний ухамсарт амьдрал эхэлсэн тэр цагаас өнөөдрийг хүртэл биднийг төсөөлж байснаас ч урт хугацаанд боловсрон амьдрахуйн, оршихуйн утга учрыг тайлсан, өөртөө шавхагдашгүй нөөц бололцоог агуулж байдаг хамгийн хүчирхэг үзэл санаа юм.

Үндэстний үзэлгүйгээр бие даасан Үндэстэн бүрэлдэн тогтох учиргүй. Дундад зууны Хятад, Орос, Персүүдэд Үндэстний үзэл санаа байгаагүй бол тэд, тэдний газар нутаг өнөөдөр Монгол Улсын нэг бүрэлдэхүүн хэсэг л байх байлаа.

1930-аад онд Үндэстний үзэл санаан доор нэгдсэн Германчууд эдийн засгийнх нь 80%-г атгаж байсан Еврэй нараас Үндэстнээ чөлөөлж, асар богино хугацаанд улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэг системийг байгуулж, коммунист капиталист хоёр ертөнцийг сандаргаж байлаа.

Мөн эх оронч үзлээр зэвсэглэсэн залуу ЗХУ, Германы хүчирхэг армийг бут цохиж, эх орноо харийн түрэмгийлэлээс чөлөөлж байв. Үндэстний үзэл санаагаар зэвсэглэсэн Япон орон дайны дараах өлсгөлөн, гуйланчлал, хямралаас эх орноо гаргаж, өнөөдөр дэлхийн тэргүүлэх гүрэн болтлоо хөгжжээ. Мөн тийм ядуу дорой байдлаас Хятад улс, БНСУ, Иран, /Ирак/, Турк, Энэтхэг, Казакстан улсууд үндэстний үзэл санаагаар удирдуулан эх орноо хөгжлийн өндөрлөг өөд хөтлөж чадсан юм. Эх оронч үзэл санаа нь Кубад капитализмыг сөрөн зогсох агуу хүч өгч, Америк үндэстэн гэж байхгүй ч Америк -Миний эх орон гэсэн үзэл санаа нь Америкийг (хамгийн хамгийн) хэмээсэн зорилгод нь хүргэж чаджээ.

Үндэстний эрх ашигаа улс төр, эдийн засгийн бодлогынхоо цөмд тавьсан Казакстан улс өнөөдөр хөгжлийн өөд эрчимтэй урагшилсаар байна.

Тийнхүү Улс Үндэстнүүд Үндэстний үзэл, эх оронч үзлээр тугаа хийж, урагшлан дэгжиж байна. Харин өнөөгийн Монголд Үндэстний эрх ашгийн төлөө тэмцсэн Үндэстний үзэлтэнүүд учир битүүлгээр өөд болсоор …!!?

Монгол Үндэстнийг гутаан доромжлогсод, Үндэстний эрх ашгийг задлан бутаргагчид, газар нутаг, эрх ашгийг худалдагсад, Улс үндэстний оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдагсад Монгол төрийг зайдагнаж, Монгол Үндэстний эрх ашигт харшилсан олон олон шударга бус хуулиудыг баталсаар…!!?

Ухаараач ! Монгол ахан дүүс минь!!

Бидэнд Монгол Үндэстэн хэмээх нэгэн нэр, нэгэн эрх ашиг бий билээ. Түүнийгээ буюу Үндэстний эрх ашгаа улс төр, эдийн засгийнхаа бодлогын цөмд тавьж чадвал бидний Монголчуудын хүссэн хүсэл зорисон зорилго биелж, гуйж царайчилж, бэлэнчилэн завшиж, үнэлж баршгүй өмчөө хувьчилж худалддагаа орхиж, санаж сэдэж, бүтээн туурвиж, цогцлоон байгуулж дэлхийн хөгжилтэй гүрнүүдтэй хөл нийлүүлэн алхах болно.

Тийнхүү Монгол Үндэстэн дахин сэргэж хараа дээгүүр эрүүл чийрэг, оюун төгс ард нь өсөн торниж, Үндэстэн нэгдэн нягтарч, эрч хүч нь хуйлран шуугиж, цогц нэгэн төгөлдөр бүтцийг олж халдахад харишгүй, эвдье гэвч эвдэршгүй цул нэгэн бие болж мөнхийн хуулиар мөнхөд оршино. Тиймээс Үндэстний эрх ашиг гэж юу болох, Үндэстний оршин тогтнох тулгуур үндсүүд гэж юу болохыг ухамсарлан ойлгох цаг нэгэнт болжээ.

Үндэстэн эрх ашигаа хамгаалахгүй бол, Үндэстэн оршихуйгаа ухамсарлахгүй бол мөхөх болно. Энэ бол Ертөнцийн хууль!!! Үүнийг өчүүхэн би бодож олсон юм биш.

Эцэг өвгөдийн маань хад чулуун дээр сийлж үлдээсэн агуу их гүн ухаан - Мөнх галын гүн ухаан, Хасын хууль ийнхүү сургаж байгаа юм.

Мэдэгтүн! Сахигтүн!

Бид аливаа ард түмэнтэй найрсаг харилцааг эрхэмлэх хэдий ч дээрэнгүй, ёс бус, эрх тэгш биш харилцааг хүлцэж үл болно. Бид Мoнголын ард түмний өмч эрдэнэс баялгыг гадаадын болон дотоодын хэн нэгэн буюу хэсэг бүлэг зальт этгээд тонон дээрэмдэхийг тэвчиж үл болно.

Бид Монголын Үндэстний түмэн үеийн суу билэгт хөвгүүд охидын зүтгэл тэмцэл, олон мянган эх оронч баатруудын эрэлхэг зориг, эрдэм ухааны хүчинд өнөө бидэнд өвлөгдөн ирсэн энэ Монгол улсын Бүрэн эрх, Эрх чөлөөг, Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэн нэгэн буюу хэсэг бүлэг зальт этгээд эвдэхийг тэвчиж үл болно!!

Чингэж чадвал Монгол үндэстэн оршин байх болно. Чингэж чадвал Монгол үндэстний ирээдүй гэрэл гэгээтэй байж, Монгол Улс хөгжиж дэвших нь Монголчууд бидний гарт байх болно.Тэр үед хөгжлийн өндөрлөгт хэр хурдан хүрэх нь та бидний чинхүү зүтгэл, нөр их хөдөлмөрөөс хамаарах болно.

Үүний тулд Үндэстний үзэл санаан дор нэгдэж аливаа бусармаг үзлийг таягдан хаясугай.

Монгол Үндэстний оюуны мэлмий тунгалаг байг.

Нэгэн үзэл санаан дор нэгдэгтүн.

Үндэстний үзэл санаан дор Нэгдэн нягтрагтүн!!

Нэгэн эрх ашигт нэгдэгтүн

Монгол Үндэстний язгуур эрх ашигт

Нэгдэн нягтрагтүн!!!

Нэгэн цул биейиг ологтун

Монгол Үндэстний ард хэн боловч

Монгол Үндэстний ард хэн боловч Монгол Үндэстэн хэмээх

Нэгэн биеийн хэсэг болой!!

А.Гэрэл УБ хот

Монголын Үндэстний үзэлтнүүдийн үзэл баримтлал

         Бид Монгол улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлыг судалж үзээд Монгол улс урагш дэвших биш хойш ухарч байна хэмээн дүгнэхэд хүрлээ. Урагш алхая хэмээсэн ч сонгосон нийгэм маань дэндүү олон юм.
 Монгол улс “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлхийг эрхэм зорилго болгоно” хэмээн 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулиндаа тунхагласан билээ. Эдгээр нийгмүүд цөөн санагдсан бололтой энэрэнгүй, нээлттэй, зах зээлийн, капиталист, социалист, даяарчилагдсан ... гэх мэт нийгмүүдийг “ардчилагчид” байгуулж эхлээд удаж байна. Гэтэл Монгол улс бол нэг Улс, нэг субьект юм. Нэг юм, үзэгдэл олон замаар хөдлөх боломжгүй. Тэр олон замаар хөдөлье хэмээвэл задрах хэрэгтэй болно. Хэрэв тухайн юм, үзэгдэл задарч эхэлбэл уг юм оршин байхаа болино буюу мөхнө.
“Ардчилал”-ын хэмээх үед тухайлбал 1990-ээд оноос хойш Монгол улсад 30 гаруй нам, 10000 гаруй төрийн бус байгууллага, Христийн, Буддын, Лалын, Морманы гэх мэт олон арван сүм хийд бий болж, Монгол улс үзэл санааны болон эрх ашгийн хувьд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр задарч бутарсан байна! Үндэстэн оюун санаа, эрх ашгийн хувьд задарч бутарна гэдэг бол хөгжил биш ээ! Монгол Үндэстэн, Монгол Улсын хувьд энэ нь мөхөл гэсэн үг! Монголын нийгмийн хувьд энэ бол уналт, ухралт мөн.
Монгол улс ийнхүү хойш ухарсаар байх уу?! Эсвэл төөрөгдөлд хөтөлж буй тэр олон замыг орхиж, Үндэстний хөгжил дэвшил хэмээх нэг замыг сонгох уу?! Улс, Үндэстнийг задлан бутаргаж буй “Хувь хүний эрх ашиг, хувийн өмч”-ийг эрхэмд үзэх үзэл санаа-г үргэлжлүүлэн! мянга мянган эх оронч баатаруудын халуун амь, бүлээн цус, мятаршгүй зүтгэлээр олсон халдашгүй дархан эрхээ худалдаж! эх орондоо боолчлогдон! эх орон газар нутгаа харь хүмүүст найр тавьж! агуу их соёл, агуу түүхт өвөг их Үндэстнийг булшлах уу?! Биднийг чөдөрлөж буй бусармаг явдлаас салахуу?! эсвэл тэр өмхий намагт живэх үү?! Эдгээр асуултанд хариулах цаг нэгэнт болжээ!! Харь элэгтнүүд Монгол цөөн байвал! бас дахин цөөхөн болбол Монгол хөгжилд хүрэх боломж тэр мөн! хэмээн тавлаж байна. Монголчууд задарвал! бас дахин задарвал! хэмээн тэд шүлсээ савируулж байна. Энэ бүхний хажуугаар нүдээ аниад өнгөрөх эрх агуу их Монгол Үндэстний эс ширхэг болж төрсөн бидэнд байсангүй. Учир иймээс Монгол Үндэстний ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө Монголын Үндэстний үзэлтнүүд нэгдэж байна.
Монголын Үндэстний үзэлтнүүдийн зорилго нь Үндэстний бахархалыг сэргээж, Үндэстний нэгдлийг бэхжүүлэх, Монгол үндэстний язгуур эрх ашгийг тодорхойлж, түүнийг Монгол улсын Үндсэн хуулийн цөмд болон Монгол улсын улс төр, эдийн засгийн бодлогын цөмд дэвшүүлэн тавих, өсвөр залуу үеэ Үндэстний эх оронч үзэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.
 Монголын Үндэстний үзэлтнүүд Монгол Үндэстний язгуур эрх ашгийг дээдэлж, монгол Үндэстний ертөнцийг үзэх үзэл, Хасын хуульд тулгуурласан дараах үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьж байна.
 Бид санааг хоёрдуулж хүчийг сарниулсан нийгмийн олон чиглэлийг бус “Үнэнд ганц зам төөрөгдөлд түмэн зам хөтлөнө” хэмээх мэргэн сургаалийг мөрдлөгө болгож байна. Бидний нийгмийн чиг баримжаа бол аль нэг олонхи, цөөнхийн болоод шашны, эдийн засгийн бүлэглэлийн эрх ашгаар тодорхойлогдох бус харин бидний амьдрахуйн, оршихуйн утга учир болон Монгол үндэстний язгуур эрх ашгаар тодорхойлогдоно. Иймээс Монголын Үндэстний үзэлтнүүд Монгол Улсын нийгмийн чиглэлийг Үндэстний Хөгжил Дэвшил хэмээн томъёолж байна. Энэ нь зүй тогтолд нийцэнэ хэмээн үзнэ.
 • Тэрхүү Үндэстний Хөгжил Дэвшил-д биднийг хүргэх үзэл санаа бол Үндэстний эрх ашгийг эрхэмлэгч Үндэстний үзэл санаа мөн гэдэгт бид бат итгэж байна. Иймээс үзэл санааны хувьд бид Үндэстний үзлийг тунхаглаж байна.
 • Бид Монгол Улсын улс төр, эдийн засгийн бодлогын цөм нь Үндэстний язгуур эрх ашиг мөн хэмээн үзэж байна. Иймээс цөөнхийн болоод олонхийн эрх ашиг, шашны болон эдийн засгийн бүлэглэлийн мөн хувь хүний эрх ашиг нь Үндэстний эрх ашигт захирагдаж байвал зохино хэмээн Монголын Үндэстний үзэлтнүүд үзэж байна.
 • Бид Монгол Улсын Үндсэн хуулийн цөмд Монгол Үндэстний эрх ашиг байх ёстой гэж үзэж байна. Үндэстний эрх ашгаас Үндэстний үзэл эхэлнэ. Иймд бид Монголын төр Монгол Үндэстний эрх ашгийг улс төр, эдийн засгийн бодлогынхоо цөмд тавьж, Монгол хүний хийж бүтээх, цогцлоон байгуулах боломж бололцоог хууль эрх зүйн үүднээс зөв бүрдүүлэн өгч чадаж баймааж нь Үндэстний эрх чөлөө, Тусгаар тогтнол , Халдашгүй дархан байдал, Үндэстний генийн сан цэвэр байх явдал бэхжиж, нийгэм, соёл, шинжлэх ухааны бүх салбарт Монгол Үндэстэн хөгжин дэвших үүд хаалга бүрнээ нээлттэй байх болно хэмээн үзнэ.
 • Бид нийгмийн харилцаа шударга үнэн дээр тулгуурлаж байхыг хүсч байна. Монгол Улсын хууль Монгол Үндэстний эрх ашигт эн тэргүүнд үйлчлэх нь төр хүчтэй байхын үндэс мөн хэмээн Монголын Үндэстний үзэлтнүүд үзэж байна.
 • Бид идиализм, материализм, арга билгийн сургаалиас илүүтэйгээр Монгол Үндэстний язгуур гүн ухаан Мөнх галын гүн ухаанд тулгуурлахыг эрхэмлэж байна.
 • Бид Монгол Үндэстэн өөрийн газар нутаг дээр бүрэн хяналтаа тогтоосон Бүрэн эрхт эзэн нь байна гэж үзнэ. Бид эрх ашгаа худалдахгүй, бид газар нутгаа худалдахгүй. Иймээс “Газар бол Улсын үндэс” гэсэн Хүн гүрний эзэн хаан Модуны гэрээсэнд, “Миний нутгийн газраас Бурхан гуйсан ч бүү өг” хэмээсэн Их хаан Галдангийн гэрээсэнд Монголын Үндэстний үзэлтнүүд үнэнч байхаа мэдэгдэж байна.
 • Монгол Улс, Монгол төр, Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуур үндсүүдэд мөн Монгол Үндэстний язгуур эрх ашигт санаатай буюу мэдсээр байж халдсан хэн боловч харийн этгээд бөгөөс дайсан, дотоодын этгээд бөгөөс Улс болоод Үндэстнээс урвагч мөн. Улс, Үндэстнээс урвагч гэдэг бол аливаа тахлын нянгаас ч нэн аюултай! Улс, Үндэстнээс урвах гэмт хэрэг нь нийгэмд үйлдэгдэж буй бүх гэмт хэрэгтэй харьцуулахад хамгийн аюултай бөгөөд ноцтой нь юм. Энэ гэмт хэргийн хор хохирлыг тооцох ч боломжгүй! Мартаж үл болно мартвал мөхнө хэмээн Монголын Үндэстний үзэлтнүүд үзэж байна.
 • Бид Монгол Үндэстний хүн ардыг эх орондоо харийнханд боолчлогдхыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс бид аливаа ард түмэнтэй найрсаг харилцааг эрхэмлэх хэдий ч дээрэнгүй, ёс бус, эрх тэгш биш харилцааг үл хүлцэнэ. Монгол оронд ирж буй гадаадын иргэдийг бид зочины ёсоор хүндэтгэн үзэх бөгөөд зочин маань ч зочины ёсыг сахивал зохино хэмээн үзнэ.
Бид хүчтэйн илрэл нь:
Бид Үнэнийг эрхэмлэн дээдэлж байна
Бид Суу залийг эрхэмлэн дээдэлж байна
Бид Мөнхийн хуулийг эрхэмлэн дээдэлж байна
Бид Мөнх галын гүн ухааныг эрхэмлэн дээдэлж байна
Өнгөрснөөс бид үнэнийг олж харж байна
Ирээдүй биднийг хүсэн хүлээж байна
Иймээс Монгол Үндэстний ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө Монголын Үндэстний үзэлтнүүд уриалж байна.
Нэгэн үзэл санаан дор нэгдэгтүн! Үндэстний үзэл санаан дор нэгдэн нягтрагтүн!
Нэгэн эрх ашигт нэгдэгтүн! Монгол Үндэстний язгуур эрх ашигт нэгдэн нягтрагтүн!
Нэгэн цул биеийг ологтүн! Монгол Үндэстний ард хэн боловч Монгол Үндэстэн хэмээх нэгэн биеийн хэсэг мөн болой хэмээв.
Үүний учир өчүүхэн өнгө ба эд мөнгөнд үл хууртан, олон санааг огоорч нэгэн үзэл санаанд нэгдхийг зорив бид, нэгэн эрх ашиг, нэгэн биед цул болон нягтрахыг хүсэв бид. Бидний ариун үзэл санаа бурангуй нийгмийг гийгүүлэх гэрэл болон сацартугай, салхи мэт түгтүгэй, хур болон буутугай.
 Монгол Үндэстний гэрэлт ирээдүйн төлөө
 Мөнх Тэнгэрийн хүчин дор
 Их суу залийн ивээл дор
 Монгол Үндэстэн ялна
 Бүү эргэлз, бат итгэ.

            Эхийг А.Гэрэл УБ хот 2006 он