Friday, February 24, 2012

Мөнх галын гүн ухааны тухайд товчхон

Амь Бие Суу залиа адилхан хамгаалж
Ариун байлгаж чадваас
Аль ч Үндэстэн, ард түмэнд мөхөл үл нүүрлэнэ.              А.Гэрэл                                                         
XX-р зууны дунд үеэс Хүн төрөлхтөн гүн ухааны болон үзэл санааны мухардалд ороод байна. Евроцентризм үнэнд гүйцэгдэж, материалист философи, марксизм нуран унав. Ухамсар материйн тэмцэл төгсөх шатандаа орж идиализм, материализм мухардалд оров. Арга билэг хосын онол хоцрогджээ.
            Иймээс өнөөдөр соёл иргэншил хямарч байна уу? Шинжлэх ухаан хямарч байна уу? гэсэн асуудал хурцаар тавигдах болов. Хүн төрөлхтөнд цоо шинэ философи хэрэгтэй байна гэсэн үзэл санаа дэлхийн нэр хүнд бүхий философичдийн дунд цуурайтаж байна. Эндээс нэгэнт мухардалд ороод буй гүн ухааны сургаалиудыг дагах уу эсвэл ... гэсэн асуулт зүй ёсоор тулгарч байна. Гэтэл Монголын “ардчилагчид хэмээгчид марксизмаас татгалзсан ч материализмд үнэнч хэвээр үлджээ. Тиймээс “ардчилагчид материаллаг бүхнийг шүтэж, өнгө мөнгө, эд хөрөнгийг шүтэх үзлийг дэвэргэж, ариун нандин бүхнийг доромжлон гутааж, “бүгдийг зарж болно, худалдаж болохгүй юм гэж Монголд байхгүй (ардчилалын анхны ерөнхийлөгч П.Очирбат) хэмээн сурталдаж, тэрхүү бусармаг үзэлдээ олон хүнийг итгүүлж чаджээ. Тэдэнд зарж болохгүй худалдаж болохгүй зүйл гэж байхгүй аж. Тэдэнд ариун нандин юм гэж үгүй. Тэд эх орон, газар нутаг, тусгаар тогтнол гэдэг ойлголтыг мэдэхгүй. Эх орон гэж юу яриад байгаа юм бэ? Чи юун эх оронч юм, эх орон гэж байдаггүй юм хэмээн УИХ-ын танхимд Б.Батбаяр (Баабар) хэмээгч өмднийхөө халаасанд гараа шаан таахалзаж байв. Тиймээс тэд тэрхүү эрхэм нандин зүйлсийг буюу эх орон, газар нутаг, тусгаар тогтнолыг маань хэдэн халтар цаасаар хэнд ч хамаагүй худалдаж байна. Халуун хайрандаа өлгийдөж өсгөсөн Монгол үндэстнийг тэд гахай нохойгоор нь дуудна. Ийм бусармаг үзэл номлолыг тээгчид ардчилалын хэмээх он жилүүдэд Монголын төрийг зайдагнаж, Монгол улсын хууль, эрх зүйн актуудыг энэхүү бусармаг үзэл номлолдоо нийцүүлэн гаргах болов.
            Харин дээрх асуудалд бид буюу Монголын Үндэстний үзэлтнүүд олон мянганы шалгуурыг даван туулж, өнөө бидэнд өвлөгдөн ирсэн Монгол үндэстний язгуур гүн ухаан Мөнх галын гүн ухааныг дэвшүүлэн тавьж байна. Монгол Үндэстний ертөнцийг үзэх үзэл, оршихуйн чиндад хүрсэн гүн ухаан нь наанадаж 8000-н жил, цаашилбал 20000-30000-н жилийн асар их мэдлэг, мэргэн ухааны цогц байсныг өнөөдөр шинжлэх ухааны олон зүйлийн судалгаа шинжилгээ нэгэнт нотлон харуулсаар байна. Тиймээс Үндэстний үзлийг тунхаглагч Үндэстэн Нэгдэл Мөнх галын гүн ухааныг оюун ухааныхаа гол тулгуур, үзэл баримтлалынхаа гол цөм хэмээн томъёолсон юм.
            Ойлголт бол тухайн юм, үзэгдлийн хамгийн гол гол шинж байдлыг илэрхийлдэг сэтгэхүйн хэлбэр мөн. Гол шинж байдал нь уг юмс үзэгдлийн мөн чанартай салшгүй холбоотой байж түүний оршихуйг нөхцөлдүүлдэг. Өөрөөр хэлбэл гол шинж байдлаа алдсан юм, үзэгдэл уг юм байхаа больдог.
Хэрэв Мөнх галын гүн ухааны үүднээс юмс, үзэгдлийг ойлголтын хувьд авч үзвэл тухайн юмс, үзэгдэлд үндсэн гурван шинж байдал байх ёстой хэмээн үзэж, тухайн шинж байдлууд юмс, үзэгдэлд ямар харьцаатай, яаж илэрч буйгаар нь юмс, үзэгдлийн хувирал өөрчлөлт, хөгжил хөдөлгөөн, орших эс оршихийг тодорхойлох бүрэн боломжтой юм.
            Мөнх галын гүн ухаанаар сэдхивэл юмс, үзэгдлийн хөдөлгөөний үндэс нь амь, харин түүний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулагч нь буюу хөгжлийг залуурдагч нь оюун ухаан юм. Эндээс аливаа юмс, үзэгдлийн хувирал өөрчилөлт, хөгжил хөдөлгөөнийг зүй тогтол буюу оюун ухаан удирдан чиглүүлнэ. Үүний тулд тухайн юм, үзэгдэл амин шинж байдалтай байх ёстой. Хэрэв амин шинж байдал үгүй бол хувирал өөрчилөлт, хөгжил хөдөлгөөн, оюун ухаан гэсэн ойлголт үл оршино.
            Мөнх галын гүн ухаанаар юмс, үзэгдлийг таньж мэднэ гэдэг нь тухайн юм, үзэгдлийг амь, бие, оюун ухаан гэсэн үндсэн гурван шинж байдалд цогцоор нь авч үзхийг хэлнэ. Энэ гүн ухааны үүднээс юмс, үзэгдлийг шинжлэн судлах аваас өнөөгийн Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа олон асуудал нэг мөр болж, шинжлэх ухааны бүх салбарт үсрэнгүй хөгжлийн эрин үе ирэх юм хэмээн би бээр үзэж байна.
Шинэ зуун, шинэ мянганд Мөнх галын гүн ухаан дахин асан бадрах өлзий учирал эх өлгий нутаг, эх Монгол түмэнд заяасан нь агуу их аз заяа бөлгөө. Хүлээн авч хүндэтгэн дагахыг Монгол түмний  мэргэн оюун мэдтүгэй.
                                               
                                                                   А.Гэрэл
                                                                                         Гуравдугаар шинэ мянганы анхдугаар он

Wednesday, February 15, 2012

Эх орондоо хайртай хүн бүхнийг бурхан өршөөг


Эх орныхоо тусгаар тогтнолыг тойрон ард нийтээрээ нэгдэн нягтрах их үйл хэрэг биднийг дуудаж байна... Аль ч намын гишүүн, ямар ч албан тушаал, хэр бэл бэлчинтэй байг тэр хамаагүй бүгд л тусгаар тогтнолынхоо төлөө багцалсан сум шиг, атгасан шагай шиг нэгдэх цаг хэдий нь боллоо! Албан тушаал, алдар нэрийн төлөө бус "Тусгаар тогтнол"-ынхоо л төлөө үхэн хатан тэмцэх сүүлчийн цөөн жил үлдлээ!

Хэрвээ бид Газрын хувьд шилжүүлж, Байгаль дэлхийгээ сүйтгэн уул уурхайгаар ирээдүй
г бий болгоно гэсэн бодолтой байвал өвөг дээдсийн минь амь бие, сэтгэл зүрхээ зориулж бий болгосон энэ Аугаа Монгол улсыг байгуулсан хэрэг юун билээ? Одоогийн Монгол хүн болгон идэх хоол, авах цалингийнхаа төлөө  өнөө маргаашаар амьдрасаар байна. Бид цаашид "Мандан бадрах уу? Мөхөх үү?" гэсэн сүүлийн цөөн жил бидэнд үлджээ.
Та оюунлаг мэлмийгээрээ тунгаан бодох биз!
Ардчилал гэдэг нэрээр одоогийн Төрийн толгойд гарсан эрх мэдэлтнүүд эцэг өвгөдийн минь цусаа урсган байж хамгаалсан Халхын голын хөндийг, Оюу-Толгой, Таван-Толгой гээд
үнэтэй цайтай бүхий газар нутгийг минь харийнханд болон уул уурхайн компанид шилжүүлжээ. Монголын ард түмэний сайхан амьдралыг бий болгох тэр их эрдэс баялаг юуны тулд, хэний халаасанд очив?
Эх орны хишиг гэсэн нэрийн дор Хүний хөгжил 20000,  Төрийн сан 500000, Оюутны тэтгэлэг 70000, Тэтгэвэр гэх аар саар мөнгөөр арван жилийн сурагчид болоод Оюутан залуус биднийг, өвөө эмээ бид бүхэнд энэ бүхнийг өгч харин жил жилээр таварын үнэ, бинзений үнийг нэмсээр ард түмний минь амьдрал доройтсоор байна. Харин эрх баригчид маань цаагуураа юу хийнэ вэ? Тэд бидний нүдийг хариулж харин бидний сайхан амьдралд зориулах ёстой Таван-Толгой, Оюу-Толгойн эрдэс баялагыг хувьдаа завшсаар байна.
Хүн гүрний хаан Модун
: Газар бол улсын үндэс. Ойрад Монголын хаан Галдан: Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсанч бүү өг! гэсэн гэрээслэлийг бид уландаа хаяж эрх баригчид газрыг зарж гол мөрөн, булаг шанд, нуур цөөрөм, идэх хоол, амьдрах газаргүй болгож, Урдаас өргөн хэрэглээний бүх эд материал, бараа бүтээгдэхүүнийг авч эрээл мэнд, эд баялагаараа хохирох орчинг бидэнд бүрдүүлж өгсөн байна. Та үүнийг харж байна уу...? 
Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж: Хэл хил мал гуравтайгаа хэн баян Монгол баян гэж хэлсэн. Харин бид Эх хэлээ, Газар нутгаа, мал маллах талгүй болтол нь сүйтгэсэн байна!
Энэ нь бидний Монголоо гэх сэтгэл
унтарсанд, Монгол хүн Европ, Америкийн соёлд ууссан нь магад үнэн буй за!
“Европ Азиас давуутай байгаа нь хэн нэгний боддог шиг байгалийн мөнх хууль бус хийгээд манай соёл иргэншилийг давуутай гэх нь ердөө зүүд” гэж Нэрт гүн ухаантан, Математикч Бертран Рассел хэлжээ. Үүний цаад утга санаа нь: Бид бол Азиас суралцаж ирсэн учраас биднийг соёл иргэншил, хөгжил дэвшлээр давуу гэж бодох хэрэггүй гэж тэрээр тодоос томруун хэлж байна. Харин Монгол залуус маань хэнийг дагаж юу уруу яваад байна вэ? Та гишгэсэн мөрөө эргэн хараач
! Танд юу үлдсэн юм бэ? Та юуг олж авав...?
Монгол улсын маань Тусгаар тогтнол, Үндэстний эрх ашиг хоосрон үгүй болж байна. Үүнийг та бид хараад суух уу?  Бид ард нийтээрээ нэгэн үзэл санаан дор нэгдэн нягтарч Монголоо гэсэн сэтгэлээр Аугаа Монгол улсаа мандан бадраах
их үйл хэрэг биднийг дуудаж байна!

Эх орондоо хайртай бүхнийг бурхан өршөөг! 

Эртний Шар мөрний соёл иргэншил


МЭӨ IV-III мянганы тэртээ эртний өмнөд нутгийн ард түмний /одоогийн хятадын/ түүхэнд асар том өөрчлөлт оруулсан нэгэн үйл явдал болжээ. Тэр бол Төв Азийн өндөр соёл иргэншил бүхий нэгэн аймаг Шар мөрний хөндийд довтлон ирж суурьшсан явдал байлаа. Тэд багширсан их хонь, үхэр сүрэгтэй иржээ. Харийн тэр аймгийнхан газар тариалан ч эрхэлдэг, орон байшин барихдаа сайн, хөгжил бүхий нийгмийн байгууламжтай байв. Тэд Шар мөрний хөндийд суурьшиж, өөрийн төр улсаа байгуулжээ.  Тэд олон зуун жилийн турш Шар мөрний хөндийгөөр тархан суурьшиж, өмнөд нутгийн бүдүүлэг ард түмний дунд хамгийн эртний бөгөөд анхны соёл иргэншлийн үрийг тарьжээ. Энэ үеийн өмнөд нутгийн уугуул хүмүүс соёл иргэншлийн хувьд жирийн зэрлэгүүд байв. Тэдэнд Улс байтугай аймгийн зохион байгуулалт ч байсангүй. Ерөөс тэд соёл иргэншилтэй байсан гэх ул мөр өнөөг хүртэл илрээгүй билээ. Тиймээс Шар мөрний хөндийн анхны соёл иргэншлийг Төв Азийн нүүдэлчид бүтээжээ. Харин нутгийн уугуул иргэд тэдгээр нүүдэллэн ирэгсдийн соёл иргэншилд шууд дагаар орж, тухайн нийгмийн доод давхарааг бүрдүүлэх болжээ. Нүүдэллэн ирэгсэд Шар Мөрний хөндийд хот суурингууд босгож, газар тариалан эрхэлж, мөн гар урлалыг хөгжүүлж байв. Тэдний ертөнцийг үзэх үзэлд олон ургальч хэлбэрээр оршиж байсныг археологийн болон түүхийн баримтууд гэрчилж буй юм. Хятадын 4 том соён гэгээрүүлэгчийн анхных нь хэмээгдэх домогт их эзэн хаан Хас /хятадаар Фуси/ МЭӨ XXIX зуунд амьдар байсан мэдээ бий. Энэ цаг хугацаа Төв Азийн эртний соёлт ард түмний Шар Мөрний хөндийд довтлон очиж суурьшсан цаг хугацаатай тохирдогийн зэрэгцээ Хасыг хожмын хятадууд хойд зүгийн нүүдэлчин төрхтэй хэмээнэ. Мөн Хасыг анхны дүрс бичгийг зохиосон гэх ба найман хүлэлийг ч зохиосон гэлцэнэ. Цаг хугацаа улиран өнгөрч /МЭӨ 2500-1800/ Шар мөрний хөндийн улс газар нутгаа тэлж, хот суурингуудыг өргөтгөж, газар тариалан, гар урлалыг эрчимтэй хөгжүүлж байв. Улс төрийн амьдралд ч нилээд өөрчлөлт гарч, хаан ширээг үе улируулан залгамжлах болжээ. Шан улсын үе /МЭӨ 1800-1100-аад оны үе/ МЭӨ XVIII зууны үед олон хотууд болон овог, аймгийг нэгтгэн Шан улс байгуулагджээ. Энэ үед хүрэл зэвсэг хэрэглэх болж багаж зэвсэг сайжран, газар тариалан ихээхэн хөгжив. Хотууд хөгжиж, хүчирхэг бэхлэлт бүхий засаг захиргааны төв – “Нийслэл” хэмээх ойлголт бий болов. Гар урлал өндөр хөгжсөн нь тэр үеийн томоохон хот Анъянаас олдсон гоёмсог хийц бүхий хүрэл савнуудаас тодорхой харагдана. Эдгээр олдворууд нь Сибирь болон Монголын уугуул нутгаас олддог археологийн одворуудтай цаг хугацааны болон хийц магийн хувьд ижил төстэй зүйл их байдаг байна. Энэ үеийн нэг том ололт нь МЭӨ XV-XIV зууны үед Шар мөрний хөндийд бичиг үсэг үүссэн явдал юм. Анхны бичиг үсгийн дурсгалууд Анъян хотоос хэдэн мянгаар олджээ. Анхны бичээсүүдийг яс, мод, яст мэлхийн хуяган дээр бичсэн байна. Энэ үед /МЭӨ XV-X/ Шар мөрний хөндийн улсад натур философи үүссэн гэж үздэг. Шан улсын үеийн булш элбэг байдаг ба тэндээс археологичид эртний түүх соёлын дурсгалт зүйлүүдийг олныг олж илрүүлжээ. Шан улсын соёл иргэншил бол Шар мөрний хөндийн анхны соёл иргэншлийг бүтээгчид бүрдүүлж байв. Жоу улс /МЭӨ 1027-255он/ Шан улсын хүчин сулрах үед Жоу нар хүчирхэгжиж МЭӨ 1027 оноос шинэ улс байгуулагдаж, түүнийг түүхэнд Жоу угсааны үе хэмээн тэмдэглэжээ. Жоу улс засаг төрийн хэлбэр, аж ахуй, соёл, бичиг үсгийн хувьд Шан улсыг шууд залгамжилсан байна. Нийгмийн дээд давхрааг мөн л анхны иргэншлийг бүтээгчид бүрдүүлж байв. МЭӨ VIII зууны эхээр Жоу улсыг Жүнгийн /Тангууд, Түвдийн өвөг дээдэс/ аймгууд довтлох болж мөн хойд талаас нь одоогийн Ордос орчмоос Ди нар /Одоогийн Монголчуудын өвөг дээдэс/ довтолж МЭӨ VII зууны үед Ди нар Шар мөрний хөндийн сав орчмын нилээд газрыг өөртөө нэгтгэв. Ийнхүү Жоу улс бутарч овог аймгууд өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэх явдал МЭӨ VII-III зуун хүртэл үргэлжилжээ. Жоу улсын үед Шар мөрний хөндийд төмөр зэвсэг хэрэглэх болж, аж ахуйн бүх салбарт багаж зэвсэг сайжран, газар тариалан, гар урлал, хотын хөгжил түргэсэв. Хөгжил буурай өмнө зүгээс хүмүүсийг олноор авч ирж боолчилж байв. Энэ үд нэгэн онцлог үйл явдал болсон нь Жоугийн бутрал нийгмийн дээд давхрааныханд хүнд цохилт өгсөнөөс тэрхүү дээд ангийнхан амьдрахын эрхэнд бүдүүлэг буурай өмнөд нутгийн ард түмэнд соёл иргэншлийг зааж эхэлсэн явдал байлаа. Жоугийн эрх мэдэлээ алдсан дээд давхрааныхнаас “Жү” буюу “Эрдэмтэд”-ийн “Ся” буюу “Дайчид”-ын давхраа төрөн гарсан юм. Энэхүү Жү, Ся давхрааныхан хожмын хятадын түүхэнд үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн байна. Жү давхраанаас их соён гэгээрүүлэгч Күн /Хүн/ төрөн гарч, анхны ёс зүй, ёс суртхууны гол гол зарчмуудыг номлосон сургаал боловсруулсан билээ. Мөн тэрээр “Эрдмээр удирдаж, ёслолоор тэгшитгэсэн төр улс” байгуулхыг зорьж, нэгдмэл төрийг чухалчилж байв. Гэвч Күнзийг сонсох хүн тэр үед маш ховор байсан гэдэг. Даяанч эртэмтдээс Ян Жү төрөн гарч даосизмийг үндэслэсэн гэж үздэг. Ся давхраанаас Мо ди төрөн гарч “Даяар ерөнхий хайрыг” номлож, дайчдын мэргэжлийн ёс зүйг боловсруулж, түүний зохистой үндэслэгээг бий болгожээ. Ийнхүү Жоу улсын үед Шар мөрний хөндийд философи сонгодог утгаараа хөгжжээ. Энэ үеийг МЭӨ VI-III зуунд хамааруулж үздэг. Энэ үед дүрс бичиг хэд хэдэн янзаар өөрчлөгдөж, төгөлдөржсөн байна. Төв Азиас довтлон ирсэн аймаг Шар мөрний хөндийд суурьшаад 26-н зууныг үдсэн байлаа. Он цаг улирхын эрхээр Шар мөрний соёл иргэншлийг бүтээгчид өмнөд нутгаар тархан суурьшиж, нутгийн уугуул иргэдтэй цус холилдон уусах явц ихэсчээ. Цин улсын үе /МЭӨ 255-207 он/ Жоугийн баруун нутгийн жижиг аймгийн нэг Цин, Жоугийн нэрийн төдий хаанчлалыг унагаж, МЭӨ 255 онд Цин улсын хаачлал эхэлжээ. Цин угсаааны эхний гурван хааны засаглал удаагүй бөгөөд МЭӨ 246 онд Ин Чжэн гэгч гарч иржээ. Хожим түүнийг анхны эзэн хаан гэсэн утгаар Ши хуанди /Хан-Тэнгри/ хэмээн нэрлэх болжээ.Тэрээр өөрийн захиргаанд орсон орон нутгийг олон тойрог, муж болгон хувааж нутгийн захирагчдыг томилжээ. Мөнгөний шинэтгэл хийж, цэргийн хүчийг нэмэгдүүлж, нэг хүн гэмт хэрэг хийвэл гэр бүлээр нь шийтгэж, боол болгох хатуу хууль тогтоов. Ши Хуанди Шар мөрний хөндийд 2700 орчим жилийн турш олон эзэн хаан ээлжлэн төр барьж ирснийг үгүйсгэж, өөрийгөө “Хятадын анхны эзэн хаан” хэмээн түүх өөрөөс нь эхэлж байна гэж үзэхийг шаардаж байв!! Тэрээр өнгөрсөн үеийн тухай өгүүлсэн бүх ном зохиол, ялангуяа Күнзийн сургаалыг баримтлагчдын ном зохиол, болон түүхийн номнуудыг шатааж, бүрмөсөн устгахыг тушааж байлаа. “Өнөө үеийг дорд үзэн өнгөрсөн үе рүү тэмүүлэгчдийг төрөл төрөгсдийн хамт цаазлах болно” гэж Ши хуанди зарлиг гаргаж байв. Тэрээр хэлсэн үгэндээ ч хүрч байжээ. Ном зохиолоо нуухыг оролдсон олон зуун эрдэмтдийг тэрээр амьдаар нь булжээ. Ном уншигчдыг ч мөн шатаах буюу амьдаар нь булхыг тушааж байв. Ши хуанди хятадын их цагаан хэрмийг бариулж эхэлсэн юм. Хожим хятадын түүхч Сыма Цяны бичсэнээр цагаан хэрмийг барих ажил нь хамгийн хүнд хамгийн аймшигтай ажил байсан гэдэг. МЭӨ 221 онд Хүн гүрнийг эсэргүүцэн нийт хятадын хант улсуудыг нэгтгэж “Жун-го” буюу “Дундад иргэн” гэсэн үзал санаан дор хятадын анхны төвлөрсөн Цин улс байгуулагджээ. Энэ үеэс Цин /China/ улсыг буюу өнөөгийн хятадыг Дундад иргэн /Жун-го/ улс гэх болсон байна. МЭӨ 210 оны орчим Ши Хуанди үхжээ. МЭӨ 207 онд Цин улс мөхөв. Энэхүү Цин улс байгуулагдсанаар хятад /нанхиад/ үндэстэн төрөн гарч ирсэн бөгөөд Хятад үндэстний улс төрийн түүх Ин Чжэний буюу Ши хуандийн үзэж байснаар Цин улсын хаанчлалаас эхэлсэн байна. /Гэвч Ин Чжэн бол цэвэр хятад хүн биш байлаа/. Харин хятад гэж нэрлэгдэж амжаагүй байсан тэрхүү зэрлэг, буурай ард түмний хувьд Жоу /МЭӨ 1027-МЭӨ 255 он/, Шан /МЭӨ 1800-1100-аад оны үе/ болон Хасын хаанчлалын үеэс эхэлсэн эртний иргэншлийн үе /МЭӨ XXX-МЭӨ 1800-аад оны үе/ бол тэдний хувьд харийн иргэншлийн нөлөөн дор явсан үе байв. Цин улсыг байгуулж, Хятад нэрийг зээлдэж үндсэтэн болтлоо тэд, Төв Азийн соёл иргэншлээс 27-н зууны турш суралцсан байна!
                                                                                                                                      А.Гэрэл

Маяа, Инкийн соёл иргэншил

Монгол нутагт 3,7 сая жилийн өмнө балар эртний хүний өвөг амьдарч байсныг археологийн олдвор нотолдог. /Орхон голын хөндий Шаамараас 1974 онд хүний өвөг мичний доод эрүү олджээ. Иймээс Монгол орон хүн төрөлхтөний өлгий нутаг байсан гэж үздэг./ Мөн 750-800 мянган жилийн тэртээ эртний хүний өвөг Монгол нутагт амьдарч байсныг археологийн шинжлэх ухаан нэгэнт нотолсон. 1,8 сая жилийн тэртээ амьдарч асан хүний өвөг галыг нэгэнт эзэмшсэн байв. Орчин үеийн хүн буюу хомо сапенс /Homo sapiens/ 40000-45000 жилийн тэртээ өөрийн төрхийг олсон гэж үздэг. Тэгвэл Монголын уугуул нутгаас олдсон археологийн олдворууд 34000 жилийн тэртээ Монгол нутагт амьдарч байсан хүн урлагийн бүтээл туурвих түвшинд хүрсэн байсныг илтгэнэ. Харин 18000 жилийн тэртээ Монгол нутагт амьдарч байсан хүмүүс цаг тооны бичиг зохиож байжээ. Монгол нутугт амьдарч асан уугуул хүмүүс 25-30 мянган жилийн тэртээ газарзүйн их нээлт хийж, Шинэ тивийг /Америк/ анх зорьжээ. Хүн судлал, эртний судлал, угсаатны зүйн судлал, геологи, газарзүй судлалын олон зүйлийн шинжилгээний баримтаас үндэслэн хамгийн эцсийн мөсдөл арилсны дараа Ази тивээс хүн нүүдэллэж, Берингийн хуурай газраар дамжин, Америк тивд очиж хүн амтай болгожээ гэж үздэг. Ази, Америк хоёр тив тийнхүү хуурай газрын хүзүүвчээр нийлж үргэлж байснаа 10 мянган жилийн өмнө тэр хүзүүвч доош сууж, Чукот, Аляск хоёр хойг болж Берингийн хоолой үүсчээ. Төв Азиас нүүдэллэсэн хүмүүс тийнхүү шинэ тивийг нээж, өөрийн соёл иргэншилийг цогцлоон байгуулж МЭ-ний XV зуунтай золгосон байна. Энэ бол Хүн төрөлхтөний хувьд газарзүйн анхны том нээлт байлаа. Төв Азийн уугуул хүмүүс хожим нь ч тэдэнтээ харилцаатай байсан байж болох талтай. Эртний Монгол, Индиан хоёр үндэстэний тэнгэр газар, нар сар тахин шүтэх ёс журам адилхан байдаг шиг саран дээрх олон толбыг Монголчууд туулай дүрст толбонууд гэдэг байхад Индианы омог аймгууд сарны тэр толбонуудыг бас туулай дүрст толбонууд гэдэг байна. Индианы нялх хүүхдүүд хондлой дээрээ “Монгол толботой” төрдөг, тэдний бүх хүний чихний хулхи нь Монгол арьстаны чихний хулхиний найрлагатай яг ижил болох, тэдний бие махбодын бүтэц тэргүүтэн хүн судлал, угсаатны зүй, домог уламжлал, хэв заншил, хэл аялгуу, омог аймгийн нэрс зэрэг нь Монгол арьстантай буюу Монголтой адил төстэй болох нь олон зүйлийн шинжилгээгээр аргагүй Монгол, Индиан хоёр Үндэстэн нэгэн гарал үүсэлтэй болохыг нотолж буй юм. Хүн төрөлхтөнийг арьсний өнгөөр нь хар, шар, цагаан хэмээн гурван үндсэн хэв шинжид хуваадаг бөгөөд арьстнуудын чихний хулхины найрлага өөр өөр байдгийг нэгэнт шинжлэн тогтоосон байна. Индианчууд нь шар арьстан буюу Монгол арьстан болхыг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын үр дүн нотолжээ. Дундад зуунд буюу XV зуунд Америк тивд Европынхон анх очиход тэнд бүгд 50 сая гаруй хүн амтай Нахуатель, Инк, Ацтек, Маяа зэрэг олон улс гүрэн тохилог сайхан нийслэл хотуудтай, бичиг үсэгтэй, өндөр соёл боловсролтой, боловсон улс гүрнүүд байжээ. /Одоогоос 8300 жилийн тэртээ Индианчууд Хүн төрөлхтөний түүхэнд анд удаа төмс тариалж байжээ./ Одоогийн Перугийн нутагт / XVI зуунд Испаничууд Мексикийн эрэгт буухдаа тэндхийн олон сайхан хот тосгон, сүм дуган, орд харш, зам далан, суваг шуудуу, алтан эдлэл сэлтийг үзээд шүүрш алдан гайхаж байжээ. Одоогийн Мексик, Гватимал улсын газар нутагт мандан хөгжиж байсан найрсаг зочиломтгой Индианы Маяа улсын гайхамшигт соёлыг алтанд шунасан Испанийн цэрэг үнс нурам болгон устгасан байна. Тэд Маяагийн хот тосгодыг галдан шатааж, аюултай гэж үзсэн хүн бүрийг хядаж, үлдсэн хүн ардыг насан туршид нь боол зарц болгон христосын шашинд албадан оруулж, хэдэн мянганы турш цэцэглэн хөгжиж байсан түүх соёлыг нь зориуд санаатай үүрд мартуулхыг хичээж байжээ. Тийнхүү Маяагийн ард түмний олон мянган жилийн түүх соёл, оюуны асар их өв болсон бичмэл дурсгал, зохиол бүтээлийг Испанийн дээрэмчид устгасан байна. Ацтекийн одон орны эрдэмтдийн бүтээсэн цаг тооны бичиг нь Эртний Ром улсын цаг тооны бичгээс илүү нарийн тодорхой байжээ. Энэхүү Индианы эртний Маяа улсын соёл иргэншлийг Хүн төрөлхтөний соёл иргэншлийн нэгэн том голомт мөн болохыг өнөөдөр шинжлэх ухааны нээлтүүд нотолж, Хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрчээ. Испанийн алан хядагчид 1533 оны орчим Андын нуруунд гарч Өмнөд Америкт цэцэглэн хөгжиж байсан Индианы Инк улсыг мөн хүйс тэмтрэн хядсан юм. Ерөөс Хойд, Өмнөд Америк Тивийг нээж, тэрхүү газар нутагтаа даруй 25 мянга орчим жил оршин амьдарч, олон олон улс гүрнийг байгуулан цэцэглэн хөгжиж байсан Индианы улс гүрнүүдийг алтанд шунасан Европын Испани, Англи, Португали, Францын алан хядагчид хүйс тэмтэрч, соёл иргэншлийг нь мөхөөж, хот суурингуудыг нь ном судартай нь галдан шатааж, эрдэмтэн мэргэд, ухаант удирдагчдыг нь тарчлаан зовоож, амьдаар нь шатааж байжээ. Аюултай хэмээн үзсэн хүн бүрийг хядаж, үлдсэн ард иргэдийг нь үүрдийн боол болгож байлаа. Ардчилалын эцэг Америк. Энэ бол ердөө л зусар үг юм. Индианы найрсаг ард түмнийг алан хядаж алт мөнгө, үнтэй бүхнийг нь, газар нутгийг нь дээрэмдэж, хүн ардыг нь аймаглан устгаж, боолчлон дарлаж байсан тэр хүмүүс бол Европын тэр дундаа Английн шунахай нь дэндсэн цагаачид, нийгмийн хог шаарууд хэмээн адлагдаж шинэ тив рүү хөөгдсөн люмпэнүүд байсныг бид мэднэ. Гэвч тэдний ард Англи улс өөрөө байсныг мартаж үл болно! Тийм ээ. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн голомтуудын нэг Индианы Маяа, Инкийн соёл иргэншлийг Европын Испани, Англичууд мөхөөж, ард түмнийг нь аймаглан устгасан нь бодит үнэн билээ. Энэхүү эмгэнэлт түүхийг Хүн төрөлхтөн мартаж үл болно. Үүний нэгэн адил Австрали тивийн уугуул оршин суугчид болох Абергенчуудыг яг Индианчуудын нэгэн адилаар мөхөөж, хүйс тэмтэрсэн байдаг. Харин Америкийн хоёр тивд Маяа, Инкийн соёл иргэншлийг бүтээгчид төв Азиас өнөөгийн монголчуудын уугуул нутгаас, бидний өвөг дээдсээс салбарлан нүүсэн юм гэдгийг Монголчууд бид мэдэж байх ёстой. Энэ бол өнөөгийн Монголчуудын бас нэгэн бахархал мөнөөс гадна гашуун сургамж юм гэдгийг ч мартаж үл болно!
                                                                                                                                       А.Гэрэл